МХБХ-ны "Моби Дээд Лиг"-ийн тоглолтуудаа үзээд MonPay -ээр тасалбараа худалдсан авсан үзэгч дундаас нийт 50 азтаныг 2022 оны Катар улсад зохион байгуулагдах Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний тасалбарын эхний ээлжийн 16 азтануудыг өнөөдөр АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон ЕНБДарга Д.Тэрбаатар нар хүлээн авч уулзлаа.
ДАШТ-ийг үзэх азтануудаа хүлээн авч уулзаж үзэх тоглолтуудаа сонгох мөн аяллын жуулчлалын компанитай хамтран ажиллах талаар мэдээллүүдийг танилцуулсан юм.
Одоогийн байдлаар 16 азтан тодроод байгаа бол энэ сард үлдсэн 34 азтаныг тодруулж нийт 50 азтан ирэх 11-р сард Катар улсад явагдах ДАШТ-ийг үзэх боломжтой юм.
Та бүхэн МХБХ-ны 2022-2023 оны "Моби Дээд Лиг"-ээ МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж мөн MonPay апликейшнаас тасалбараа худалдан аваарай.
Сэтгэгдэл ( 0 )