Замын-Үүд-Улаанбаатар хооронд үүссэн чингэлэг тээврийн гацааг арилгах үүрэг өглөө

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдөр /2022.09.01/ салбарынхаа анхны уулзалтыг хийжээ. Тэрбээр Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтнуултай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. 

Энэ үеэр "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны тайланг сонсож, үүсээд байгаа тулгамдсан асуудлуудыг ярилцжээ. Ингэхдээ Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Замын-Үүд-Улаанбаатар хооронд үүссэн чингэлэг тээврийн “гацаа”-г арилгах талаар хугацаатай үүрэг чиглэл өгчээ.

Мөн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нүүрс, ургац, цементийн тээврийг оновчтой зохион байгуулахыг даалгасан байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.27.8) 2025 оны 03 сарын 13

Өвлийн бэлтгэл ажилтай холбоотой маш чухал тоног төхөөрөмжүүд Эрээн өртөөн дээр гачихаад байна.Үүнийг яаралтай шийдэх талаас ажлаа эхлэнэ үү. Танд ажлын амжилт хүсье

1  |  0
Зочин(66.181.184.168) 2025 оны 03 сарын 13

БЯМБАЦОГТ МУНДАГ ШҮҮ АМЖИЛТ

1  |  0
1(103.57.94.153) 2025 оны 03 сарын 13

Albaar gatsaa uusgej hahuul avch baigaa novshnuud

1  |  0
нарангэрэл(66.181.160.60) 2025 оны 03 сарын 13

эхний ажил нь дарханы замаа дуусгавал ард иргэд овоо дүн тавина шүү үгүй бол худлаа ярисан гар гэж дүгнэх болно шүү

1  |  1
1(192.82.87.75) 2025 оны 03 сарын 13

Дарханы зам аа

2  |  1
Top