“Төрийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулах журам” батлагдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь хэсэгт заасан төрийн архивын үндсэн чиг үүрэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалаар баталсан “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 6.12 дахь зүйлийг тус тус үндэслэн Архивын ерөнхий газрын даргын 2022 оны долоодугаар сарын 06-ны өдрийн А/56 дугаар тушаалаар “Төрийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулах журам”-ыг баталж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5914 дүгээрт бүртгүүллээ.

Үндэсний архивын сан хөмрөгт хамаарах баримтын бүрэн бүтэн, аюулгүй  байдал, хадгалалт, хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор төрийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулах, цаашид авах арга хэмжээг тодорхойлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд энэ журмыг бүх төрийн архив баримтын тооллогын үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top