С.Бямбацогт: Цементийн нийлүүлэлт тасалдсанаас болж, Дарханы замын ажил удааширч байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 03

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы замын нөхцөл байдалтай танилцжээ. Энэ талаар тэрбээр "Замын гүйцэтгэгч нар, хяналт тавьж буй зөвлөх компанийнхан гээд ажил хариуцсан бүх хүмүүстэй уулзаж тулгамдсан асуудал юу байгааг газар дээр нь сонссон байна. Замын бүтээн байгуулалтад нийт найман компани 700 орчим машин техник 1500 шахам хүн хүчтэйгээр ажиллаж байна.

Дарханы замын таван багц ажлаас 2 болон 4-р багцын ажил цементийн тасалдлаас үүдэн хоцрогдолтой байгаа юм. Учир нь нэг өдөрт 1000 тн цемент шаардлагатай байхад бодит байдал дээр 400-гаас 500 тонн цемент ирдэг байна.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Хөтөлийн цементийн үйлдвэр засварт ороогүй байсан бол ийм хүндрэл гарахгүй байх боломж байлаа. Ямар ч байсан цементийн ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад гол анхаарлаа хандуулж хүч тавих болно" гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.129) 2022 оны 09 сарын 04

мэргэжлийн хүнээс илүү гэж юу байхав дээ өөрийн хувийн компанид тендер өгөөд суугаад байхгүй бол болоо биз дээ

0  |  0
Зочин(202.126.88.152) 2022 оны 09 сарын 03

Халтараасаа дээрдсэн юм уу даа, ярьж хэлж байгаа нь ялгаагүй л юм шиг

0  |  0
Top