Газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөв дэх хэсгийн тендерийг зарлана

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 03

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлын үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон ажлын хэсгийн гишүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц болон тулгамдсан асуудлын талаар танилцууллаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг төлөвлөгөөт ажлын явц, технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар инженерчлэлийн ажил дуусаж, дөрөв дэх хэсгийн гэрээний тендерийг ирэх 11 дүгээр сард зарлахаар төлөвлөөд байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хурлын үеэр төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад буй асуудлуудыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлдэхийг ажлын хэсгийн ахлагч болон холбогдох сайд нарт үүрэг болгов. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 09 сарын 04

Ene muusain tonuulchidiin vr udam hoich veiig ni hatuu shiidegeh tsag ireh bolno .Uchir ni ed nar ene nasandaa ami bodood hoich ved mini hench gar hvrch chadahgvi gej deerem tonuullaa harioihantai niilj tsulmuj bna.ODOO bvr udamshsan bas hoorndoo ursuldsun turiig karmaandaa hiisen ni todorhoi.Ene hvn bol yah aragvi SVGIIN.Batbold.TSENDIIN.Nyamdorj.NATSAGIIN .Bagabanid.PUNSALMAAGIIN.Ocherbat.Edgeer lalaruudiin bvh hamaaral bcvhii hvmvvsiig tsaatsalah nutag zaaj amidarluulah tsag ve irnee.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 09 сарын 04

Turd bugashsan tur udaa daraa bulaasan pashist AN ba MAN namiin hog shaarnuud odoo jvjegee shougaa mungu ugaadag hogiin ajilgaagaa zogsoo.Ichej vhemeer adgiin shouchin tonuulchid boliojee.Enteheg uls ali olon jiliin umnu vildver barijh belegllee biz dee.Niseh ongotsnii buudal baridag shig tonuulchid bitegii saad bolood bai turuus vg tuugvi tonilzogooShathuub toginii gol tvvhii ediig deeremdesen ediin zasag ulsiin esreg tonuulchidiig hatuu shiitegen tsag ve irnee.Mongolchuud sohor bish shvv .Udamshisan tonuulchidiigb tsatsalah tsag muj irnee.

0  |  0
Зочин (192.82.78.117) 2022 оны 09 сарын 03

Их л ярих юм даа. Наад үйлдвэр чинь хэзээ ашиглалтад орох юмэ? Амарсайхан сайд та 2025 онд ашиглалтанд оруулах ёстой бид шахаж ажиллаад 2024 оны 4-р улиралд ашиглалтанд оруулна гэж телевизээр ярьж байсан. Хэрэв энэ амлалт чинь биелэгдэхгүй бол та ямар хариуцлага хүлээх вэ? Худал ярих чинь дэндэж байна шүү

0  |  0
Зочин (192.82.78.117) 2022 оны 09 сарын 03

Их л ярих юм. Энэ үйлдвэр чинь хэзээ ашиглалтад орох юм вэ. Амарсайхан сайд аа. Та тв-ээо 2025 онд ашиглалтанд оруулах ёстой бид шахаж ажиллаад 2024 оны 4-р улиралд ашиглалтанд оруулна гэж хэнэг ч үгүй ярьж байсан. Амлалт чинь биелэгдэх гүй бол та 2024 онд уих-п нэр дэвшихгүй биз дээ. Та ямар хариуцлага хүлээх вэ

0  |  0
Top