Анжелина Жолиг дуурайгч бүсгүй даруухан амьдарч эхэлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Иран бүсгүй Сахар Табар Холливудын од Анжелина Жолиг дуурайн гоо сайхны хагалгаа хийлгэж эхэлснээсээ хойш 19 настайдаа алдарт гарсан билээ.
 


Уг нь тэр үнэхээр хөөрхөн бүсгүй байсан ч удалгүй Жолигийн муу хувилбар шиг л царайтай болж хувирсан юм.
 


Табар Жолиг “Гоо сайхны бэлгэ тэмдэг” гэж шүтэн биширдэг. Эхлээд зүгээр турж байснаа сүүлдээ мэс засалд орж эхэлсэн юм.
 


Тэр хамраа өөрчилж, уруулаа томсгон, эрүүгээ янзалж, нүүрэндээ нийт 20 гаруй мэс ажилбар хийлгэжээ.
 


Ингээд зогссонгүй. Олон нийтийн сүлжээнд зургаа тавихдаа зүгээр оруулалгүй, аймшигтай маягаар хийж байв.
 


Харин энэ нь Ираны Засгийн газарт таалагдсангүй. Түүнд Бурханыг үгүйсгэсэн, залуучуудад муу үлгэр дуурайл үзүүлсэн хэргээр шалган, 15 жилийн ял оноохоор төлөвлөж байв.
 


Гэхдээ Табар 15 сар хоригдоод барьцааны мөнгө төлөн эрх чөлөөтэй болсон. Одоо тэр олон нийтийн сүлжээ хөтөлж байгаа хэвээрээ ч сүүдэрт даруухан амьдарч байна. Тагнуулын газрын хяналтад байгаа хүн аргагүй биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top