Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотод 9 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд YII Дорнын эдийн засгийн форумд оролцох болсон тул Засгийн газрын хуралдааныг урагшлуулсан байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
-Түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг, спортын үндэсний хороо гэх мэт 20 орчим үндэсний хороо байгуулагдана.
Эрдэнэс Монгол компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх хүрээнд гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулахдаа ажлын туршлагатай, гадаадын болон дотоодын иргэдээс сонгон шалгаруулна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн тооллого хийнэ. Энэ удаагийн толлогод 180 мянган аж ахуй нэгж, 53,9 мянган хувиараа аж ахуй эрхлэгч тоологдсон.
2016-2021 онд 61,3 мянган аж ахуй нэгж нэмэгдсэн. Бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон 14100 аж ахуй нэгж байдаг. Татан буугдах хүсэлт гаргаад олон шат дамжлага явагддаг учир хөнгөлөлттэй шат дамжлагаар татан буугдах боломжийг олгоно.
Хүнд суртал бий болгоод байгаа олон давхардсан шат дамжлагыг хөнгөлнө. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мэргэжлийн хянатын чиг үүргийг өөрчилж ажиллана. Мэргэжлийн хяналт тавих чиг үүрэг бүхий салбаруудыг тухай яам дээр хуваарилах. Мэргэжлийн хяналтын нэр зорилгыг өөрчлөөд хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг, төр өөрөө өөрийгөө хянадаг байгууллага болгоно. 2023 оны төсөв өргөн барихдаа мэргэжлийн хяналтын байгууллагын зорилгыг өөрчилнө.
Сэтгэгдэл ( 2 )
ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛААЧ ЭЭ... 70 ХҮРСЭН ЧАВГАНЦ ТЭНД СУУЖ БХ ЮМ...........
муу тэнэг пизда