УВС: Цэцэрлэгийн эрхлэгч нарыг шилжүүлэн ажиллуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Увс аймгийн Улаангом сумын харьяа 12 цэцэрлэгийн эрхлэгч нарыг шилжүүлэн ажиллуулах тухай сумын Засаг даргын Б/24 тоот захирамж гарлаа. Энэхүү захирамжийн дагуу дараах хүмүүсийг эрхлэгчийн албан тушаалд томилсон байна. 

Тодруулбал, Улаангом сумын I цэцэрлэгийн эрхлэгч Д.Дэжидмааг III цэцэрлэгт эрхлэгчээр, II цэцэрлэгийн эрхлэгч Д.Тунгалагийг I  цэцэрлэгт эрхлэгчээр, III цэцэрлэгийн эрхлэгч З.Ууганбаярыг VII цэцэрлэгт эрхлэгчээр, IV цэцэрлэгийн эрхлэгч Ж.Долгорсүрэнг VI  цэцэрлэгт эрхлэгчээр, VI цэцэрлэгийн эрхлэгч Э.Алтантуяаг X цэцэрлэгт эрхлэгчээр, VII цэцэрлэгийн эрхлэгч Б.Одончимэгийг XII цэцэрлэгт эрлэгчээр, VIII цэцэрлэгийн эрхлэгч Р.Буянхишигийг IV цэцэрлэгт эрхлэгчээр, IX цэцэрлэгийн эрхлэгч Г.Батцэнгэлийг VIII дугаар цэцэрлэгт эрхлэгчээр, X цэцэрлэгийн эрхлэгч Ш.Цэрэндолгорыг II цэцэрлэгт эрхлэгчээр, XI цэцэрлэгийн эрхлэгч Т.Туяаг IX дүгээр цэцэрлэгт эрхлэгчээр, XII цэцэрлэгийн эрхлэгч Б.Дуламсүрэнг XI цэцэрлэгт эрхлэгчээр тус тус шилжүүлэн ажиллуулахаар болжээ. 

Мөн шилжүүлэг хийгдсэн цэцэрлэгийн эрхлэгч нарт хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, сайжруулах, байгууллага хамт олны эв эе, хамтын ажиллагааг сайжруулах, байгууллагын ил тод байдлыг хангаж ажиллах, багш, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, цаг үеийн асуудлаар өгсөн үүрэг даалгавар биелүүлж ажиллах, шинэлэг бүтээлч ажил зохион байгуулсан байх, "Цахим Увс" хөтөлбөрийн хүрээнд цахимжуулах, камержуулах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top