"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа авлигын хэрэгт холбогдож, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн билээ. Улмаар тус компанийн Гүйтэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр О.Хуланг томилсон. Тэрбээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан юм.
Тэгвэл Засгийн газар өнөөдөр /2022.09.05/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалж, томилохоор болсон байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх хүрээнд гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулахаар боллоо. Ингэхдээ гадаад болон дотоодын иргэдээс ажлын туршлагатай хүнийг сонгон шалгаруулах болно" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )