Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, тус аймгийн Засаг даргын хооронд байгуулсан 2022 онд хамтран ажиллах гэрээнд албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс 4 сумын байгаль хамгаалагчдыг шинэ мотоциклтой болгохоор тусгагдсан байдаг.
Уг мотоциклуудыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон БОАЖГ-ын дарга Ш.Марат нар Баяннуур, Ногооннуур, Толбо, Цэнгэл сумын байгаль хамгаалагчдад гардуулж өглөө. Ингэснээр одоогийн байдлаар тус аймгийн 20 байгаль хамгаалагч унаатай болоод байна.
Сэтгэгдэл ( 1 )
БаянӨлгийнхөн хүүрийн тосгон байгуулахаа зогсоо