Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сибирийн хүч -2” байгалийн хийн хоолойн төслийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Энэ бол том төсөл. Бидний хувьд Газпром компанитай хамтарч ТЭЗҮ-ээ хийгээд дуусч байна. Өнөөдөр бид нягталж дахин ярилцсан. Хийн хоолой яагаад Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрах ёстой вэ гэхээр бүс нутаг хамтдаа хөгжиж интеграцид орж, илүү их эдийн засгаараа уялдах ёстой. Зөвхөн хийн хоолой биш миний танилцуулсан төмөр зам, авто замын төслүүд агаарын тээвэр интеграцид орох нь чухал гэж үзэж байна. Ингэснээр манай бүс нутгийн өрсөлдөх чадвар дээшилнэ.Ингэж байж илүү дэлхийн эдийн засагтай өрсөлдөх чадвартай болно. Энэ төсөл амжилттай хэрэгжинэ. Бид 2029 онд төслөө дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Huraaaa