Эрчим хүчний системийн бэлэн байдлыг бүрэн хангах чиглэл өглөө

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.08/ Эрчим хүчний яам болон Тавантолгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Тэрээр "Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгах, эрчим хүчний системийн бэлэн байдлыг бүрэн хангах тухайд салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцаж, чиглэл өглөө.

Ялангуяа цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын хувьд эрчим хүчний хангамжийн өсөн нэмэгдэх хэрэглээг хангах эх үүсвэр, дамжуулах болон түгээх сүлжээнд шинэчлэл хийх шаардлагатай болоод байна. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдсан байх нь улс орны тэргүүлэх зэргийн асуудал учраас Шинэ сэргэлтийн бодлогын нэг үндсэн чиглэл болгон Засгийн газраас анхааран ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.69.3) 2022 оны 09 сарын 08

Байгууллагууд дээр очсон дарга нар тухайн салбарт тулгамдсан мөнгө,техник олгохын оронд сайн ажиллах үүрэг өгдөг ”гайхалтай”шийдвэрээ болиочээ Соц-ын үед шууд шийдээд трактор,таван төгрөгийг өгөөд харин сайн ажилла гэдэг байсан.21-р зууны дарга нар минь арай ч дээ

0  |  0

Top