Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.09.09/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Учир нь, энэ өдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр зам ашиглалтад орж, анхны тээврээ хийх гэж байна. Тус төмөр замын нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ.
Тэрбээр "Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж байгаадай баяртай байна. Энэ бол маш том бүтээн байгуулалтын ажил юм. Монгол инженер залуусын ур ухаан хүч хөдөлмөрөөр 240 км төмөр замыг бүтээн байгуулж, ашиглалтад оруулж чадлаа. Товлосон цаг хугацаанд амжилттай ашиглалтад оруулж байгаад баярлалаа. Тавантолгой Гашуунсухайтын ган зам бол Монгол Улсын хөгжлийн зам байх болно. Ашиглалтад орсноор экспорт нэмэгдэж, эдийн засаг тэлж, улсын хөгжилд асар их боломж бий болно. Экспортын ачаа тээврийн зардал дунджаар дөрөв дахин багасна. Ачаа тээврийн хүчин чадал 10 сая тонноос 50 сая тонн болтлоо нэмэгдэнэ. Төмөр зам дагасан амьдрал бий болно. Нийт 2000 орчим байнгын ажлын байр бий болно. Уурхайнуудын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ. Экологийн хориол 77 хувиар буурах тооцоолол гаргасан байна" хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо.
Сэтгэгдэл ( 2 )
Маш сайн
15 ЖИЛИЙН ӨМНӨ БАЙГУУЛСАН БОЛ Ч, ГЭХДЭЭ ЯАХАВ. СУРГАМЖТАЙ ЯВДАЛ БОЛЛОО. ЯРИАД БАЙГАА БУСАД ТӨСЛӨӨ ЯАРАВЧЛАХ ХЭРЭГТЭЙ. МАН-Д БАЯР ХҮРГЭЕ.