Увс аймгийн нутагт орших "Хяргас нуур" Байгалийн цогцолборт газрын хог хаягдлыг багасгах зорилгоор, тус аймгийн харьяат, Үндэсний бөхийн аварга Мөнбат эко зуух бэлэглэж байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнгөрөгч өдөр аймгийн Ус цаг уурын газрын 16 хүн, Байгаль орчны газар, ХХҮГ-т ажиллахаар бүртгүүлсэн 56 иргэн, Улаангом коллежийн 17 оюутан зэрэг иргэд нийлэн Хяргас нуурын орчим дахь хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Энэхүү үйл ажиллагаа нь аймгийн Байгаль орчны газар зохион байгуулж буй Хяргас нуурын эрэг орчмын үүссэн хур хогийг цэвэрлэх "ХОГГҮЙ ХЯРГАС НУУР" төслийн хүрээнд хийгдэж буй ажил юм.
Сэтгэгдэл ( 0 )