Буянт-Ухаад Цахим хөгжил, инновацийн төв ажиллана

2022 оны 09 сарын 12

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаларн өчигдөр /2022.09.12/ Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, Буянт-Ухаа нисэх буудалд ажиллаж салбарын мэргэжлийн багтай санал солилцлоо.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтанд орсноор Буянт-Ухаа нисэх буудлыг хэрхэн үр ашигтай ашиглах тухайд шийдэл гаргах хэрэгтэй болсон. Ингээд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр цаашид уг буудалд Нисэхийн сургалтын төв, Цахим хөгжил инновацийн төвийг тус тус ажиллуулахаар боллоо.

Буянт-Ухаа хэмээх нисэхийн зориулалттай томхон бүтээн байгуулалтыг зориулалтын дагуу ашиглах хамгийн оновчтой шийдэл нь Нисэхийн сургалтын төв юм. Мөн цаг агаарын болон бусад зайлшгүй шалтгааны улмаас Хөшигийн хөндийд онгоц буух боломжгүй үед Буянт-Ухааг нөөц нисэх буудал болгон ашиглах юм. Нисэх буудлын оффисын талбайн зарим хэсгийг Цахим хөгжил инновацийн төв болгон зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яам ажиллахын зэрэгцээ тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон төрийн өмчит компаниуд нэг дор байрлаж үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгоно.

Ингэснээр:

Буянт-Ухаад Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх

Төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэх

Мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсч хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд аятай тухтай орчинд ажиллах бололцоог бүрдүүлэх боломжууд бий болно гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.129.235) 2022 оны 09 сарын 12

uilchelgee nii soeltoi boloosoi mun huntei hargis harthdag zanga zasahgui hugjuhgui ee hariuthlagatai harthaanii soeltoi baij hugjunu ajil urgachlana theverhen orchin

0  |  0
зочин(192.82.87.199) 2022 оны 09 сарын 12

хотоос гаргах нь зөв дөө

0  |  0
Top