Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцоно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

Узбекистан улсын Самарканд хотод энэ сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт болно гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэн билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивосток хотноо болсон ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэр тус улсын ерөнхийлөгчид бараалхсан юм. Энэ үеэр гурван талт уулзалт хийнэ гэдгээ зарласан юм. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор товлоод байна. 

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт 2022 оны есдүгээр сарын 16-нд болох юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.82.161) 2022 оны 09 сарын 12

Одоохондоо манайх шууд элсчихэж арай болохгүй байх, тээ. Ямар ч гэсэн ажиглагчийн байр сууриндаа байсан дээр байх, ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх нь алсын хараатай хүн байлгүй дээ

0  |  0
Top