Б.Жавхлан: Цементийн хомсдолд орж, Дарханы зам зогсох эрсдэлтэй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Засгийн газрын өнөөдрийн /2022.09.14/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тогтоодог Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа. Үүнд, цементийн төрлийн бүхий л бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэр гарлаа. Зам тээврийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналыг шуурхай хэлэлцэж, энэ асуудлыг орууллаа. Барилга, бүтээн байгуулалтын ажлыг хамгийн ачаалалтай үе хоёр, гуравдугаар улирал байдаг. Хөтөлийн Цемент шохой үйлдвэр бүрэн зогссон. Энэ үед цементын хомсдол үүслээ. Дарханы замын ажил бүрэн зогсох эрсдэлтэй ч тулгарч байна. Үнэ өсөх эрсдэл ч үүссэн. Тиймээс Засгийн газрын хэмжээнд ийм арга хэмжээ авч байна. Ямарч байсан он дуустал татварыг тэглэснээс цементын хэрэгцээг хангах түр зуурын арга хэжмээг авч байгаа юм" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top