Засгийн газрын өнөөдрийн /2022.09.14/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцсэн. Цахим хөгжил, харилцаа холбооны яамын нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Засгийн газар төвлөрлийг саатуулах, түгжрэлийг бууруулах чиглэлд бодлого гарган ажиллахаар болсон, Сайд нь ч ажилдаа орсон" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.
Түүнчлэн "Засгийн газрын хуралдааны журамд өөрчлөлт орууллаа. Ерөнхий сайд даалгавар өгсөн. Учир нь, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, хурдыг нэмэгдүүлэх зэрэг чиглэл өгсөн. Энэ үндэс дээр хурдыг нэг дахин нэмэгдүүлэх өөрчлөлтийг хийж чадлаа" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )