Д.Амарбаясгалан: Ганц мэргэн ухаанаар ТҮГЖРЭЛИЙГ АРИЛГАХ боломжгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Засгийн газрын өнөөдрийн /2022.09.14/ хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Түгжрэлийн асуудал эрхэлсэн сайд ажилдаа орсон Өнөөдөр ажлын албыг нь, Үндэсний хороог нь байгуулж өглөө. Үндэсний хороо анхны хурлаа хийж байна. Ерөнхий сайд хуралд оролцож байна. Өнгөрсөн хугацаанд түгжрэлд их наядаар яригдах хэмжээний мөнгө зарцуулагдсан. Өнөөдөр амьдрал үргэлжилж байгаа учраас богино хугацаанд хэрэгжүүлэх ажлыг танилцуулна. Бодлогоо боловсруулж байгаа. Ямар нэгэн байдлаар ганц мэргэн ухаанаар түгжрэлийг арилгах боломжгүй. Олон талт арга хэмжээг цогц хэлбэрээр нь авахаас өөр аргагүй. Цаг хугацаандаа шахагдаж дутуу мэдээлэл хийж, хүндрэл учруулж болохгүй. Цаашид татвар төлөгчдийн мөнгө үргүй зарцуулагдахгүй байхад онцгой анхаарч ажиллана" гэлээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haha(66.181.161.78) 2022 оны 09 сарын 14

Erguu mal daa haha

0  |  0
Зориг (192.82.74.59) 2022 оны 09 сарын 14

Эр зориг л түгжрэлийг буруулах юм.

0  |  0
хотын иргэн(202.70.33.164) 2022 оны 09 сарын 14

бүх замаа нээлттэй хаашаа ч явж болох байдлаар 2 урсгалтай болгох, замын голд түгжрээ үүсгэдэг цагдаагаа болих, тэгш сондгойгоор явуулаад автомашинаас авдаг татвараа 50% хөнгөлөх бөгөөд зөрчил үүсгэсэн машиныг өндөр торгох, машинаа унахгүй ажилдаа алхаж буй хүмүүст урамшуулал дэмжлэг олгох төдийхөн л байгаа юм даа өөр гайхаад бодоод маш их мөнгө гаргаад байх хэрэг байхгүй дээ.

1  |  0
Top