Монголын шигшээ баг Малайзын багтай оноо хуваалаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

2023 оны Азийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "Е" хэсгийн тоглолтуудыг эх орондоо хүлээн авч тоглож буй Монголын залуучуудын шигшээ баг өнөөдөр /2022.09.14/ Малайзын багтай 1:1-ээр тэнцлээ.

Хэсгийн эхний тоглолтдоо хожиж, цааш шалгарах том боломжийг үүсгэхийн тулд хоёр баг хүчтэй өрсөлдөөнийг үзүүллээ.

Ялангуяа талбайдаа, үзэгч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглосон Монголын шигшээ багийн залуус тоглолтын эхнээс тун идэвхтэй шахалт хийж, аюултай довтолгоонуудыг зохион байгуулж байв.

Хэд хэдэн чанартай довтолгооны дараа манай шигшээ 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм. Уг цохилтыг Унгарын Пушкаш академид суралцаж явсан, "Хараацай" клубийн тоглогч Г.Буяннэмэх амжилттай гүйцэтгэв.

Эхний хагасыг манай шигшээ тэргүүлж дуусгасан ч шийдвэрлэх үед Малайзын баг нэг гоол оруулж, тоглолт эвийн гэрээгээр өндөрлөлөө.

Монголын шигшээ багийн залуус дараагийн тоглолтоо БНСУ-ын хүчирхэг багтай хийх учраас үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж шигшээ багаа уухайлан дэмжээрэй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.125) 2022 оны 09 сарын 15

Сайн тоглолоо..

0  |  0
Top