УВС: Шүлхийн дархлаажуулалтыг 25 хоногийн хугацаатай зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Увс аймгийн Засаг дарга "Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, намрын дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах" тухай захирамж гаргажээ.

Тус захирамжинд, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг 2022 оны эхэнд тоологдсон нийт үхэр, сарлаг, гахай, 2022 оны хавар бойжсон тугал зэргийг хамруулан есдүгээр сарын 15-ны өдрөөс 25 хоногийн хугацаатай зохион байгуулах, дархлаажуулалтын арга хэмжээ дуустал аймаг, сумын хэмжээнд отор нүүдэл, үржлийн зориулалтаар малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох зэргийг тусгаж өгсөн байна.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын Засаг дарга нар хяналт тавин ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top