Ж.Сүхбаатар: Мушгин гуйвуулж “таашаал” авах нь хэрэгцээ юм даа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар буяны цуваа түгжрэлд нөлөөлж байгаа тухай твиттер хаягаараа жиргэсэн. Тэрбээр "Буяны цуваа энэ өдрүүдэд түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхцдаг. 1-р эмнэлэгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа" гэсэн юм.

Тэгвэл уг байр суурь иргэдийн шүүмжлэл дагуулаад байгаа тул тэрбээр дараах тайлбарыг өглөө. 

Ж.Сүхбаатар "Түгжрэлд маш олон хүчин зүйл бий. Хэн ч буяны ажлыг буруутгахгүй нь ойлгомжтой. Шарил хадгалах газраа буруу байршилд байлгаж байгаа тухай асуудал…Эмнэлэг, буяны газруудтай хамтарч ажиллах тухайд чиглэсэн хариулт…

Заавал үг өгүүлбэрийг контекстээс салган мушгин гуйвуулж байж “таашаал” авах нь зарим хүний сөрөг сэтгэлгээний ханамж, хэрэгцээ юм даа…
Бусдыг хорлох сэтгэлдээ автаж бусдад сөрөг мэдээлэл тараах нь өрөөлөөс гадна өөрөө л мэдрэлээ муутгана шүү дээ. Өөр юу хэлэхэв!" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.40) 2022 оны 09 сарын 22

хэн чамайг сайд бол гэсийн мөрөөрөө явж байхгүй тэгсэн бол ийм байдалд орохгүй байлаа

1  |  1
Ц. Эрдэнэбат(202.126.89.67) 2022 оны 09 сарын 22

УИХ-ын гишүүн, сайд маань маниасаа илүү мэдлэг, боловсролтой байж таараа! Монгол хэлний найруулгын алдаа, хийх гэж байгаа ажлаа хольж, бичсэнээс, хүмүүст буруу ойлголт өгсөн болохоос хүмүүс *таашаал* авах гэж мушгаагүй гэдгийг өөрөө ойлгох биз дээ...ккк

0  |  1
Top