Д.Амарбаясагалан: Баттерей устгах үйлдвэрийг 10 гаруй жил ярьсан ч ашиглалтад ороогүй байна

2022 оны 09 сарын 27

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясагалан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлыг хэсгийг ахлан ажиллаж эхлээд байгаа. Энэ дагуу юун түрүүнд ажлын хэсгийн хуралдааныг зарлаж, ус, хөрс, орчны бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл сонслоо.


Тэрээр энэ талаар "Бохирдлыг бууруулах ажлын хэсгүүд хангалттай түвшинд ажиллаж байгаа эсэх нь харагдахгүй байна. Тухайлбал, орчны бохирдолд хамгийн том нөлөө үзүүлдэг автомашины баттерей устгах үйлдвэрийн асуудал гэхэд л 10 гаруй жил яригдсан. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад орсонгүй. Хар тугалгатай баттерей, мөнгөн ус агуулсан батерейн хаягдал, аккумулятороос ялгаж авсан элекролитийн уусмал зэрэг нь найрлагандаа хүний удмын санд нөлөөлөх, хорт хавдрын эх үүсвэр болдог хүнд металлиудыг агуулдаг тул аюултай хог хаягдлын жагсаалтад орсон байдаг. Мөн гэр хорооллын модон жорлонгийн асуудал ч ноцтой аюул дагуулж байна.

Гэр хорооллын хөрсний бохирдлын 88 хувийг нүхэн жорлонгоос хөрс рүү нэвчих ялгадас үүсгэж буй юм.  Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нь төрийн үүрэг. Тиймээс бохирдол бууруулах үүрэг хүлээж буй албан тушаалтнууд ажилдаа хариуцлагатай, сэтгэлтэй хандах цаг болсныг санууллаа.

Цаашид орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлыг эрчимжүүлж, хугацаатай үүрэг чиглэлийг байнга өгч ажиллах болно" гэв

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(66.181.190.32) 2022 оны 09 сарын 27

Хийвэл бүтнэ

0  |  0
Иргэн(103.57.93.50) 2022 оны 09 сарын 27

МАН яриад байна. Элбэгдорж яриад байна. Бүтдэг нь даанч алга.

0  |  0
Top