Олон улсын Атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын чуулганд оролцож байна

2022 оны 09 сарын 29

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо 2022 оны есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд болж буй ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 66 дугаар чуулганд Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.

Тус чуулганаар ОУАЭА-ийн үйл ажиллагааны тайлан, төсөв, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийг энхийг зорилгоор ашиглах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг 26 багц асуудлыг хэлэлцэнэ.

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав энэ есдүгээр сарын 27-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд манай улсын байр суурийг танилцуулж үг хэлэв. Түүнчлэн манай төлөөлөгчид Цөмийн эрчим хүчний газар, Баталгааны газар, Техникийн хамтын ажиллагааны газрын төлөөлөлтэй уулзаж, ОУАЭА-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр зэрэг хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Тус чуулганы үеэр цөмийн болон цацрагийн хяналт, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, цөмийн технологийн салбарын мэргэжлийн сургалт, семинар,  мөн хорт хавдартай тэмцэх тэмцэх хүрээнд “Итгэл найдварын туяа” сэдвийн дор шинжлэх ухааны форум зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top