Архангай аймгийн ИТХ-ын VIII хуралдаан өчигдөр /2022.09.29/ 14.00 цагт эхлэхээр товлогдсон ч, Ардчилсан намын бүлэг ирц бүрдүүлэхгүй хойшлуулсаар есдүгээр сарын 30-ны шөнийн 02.15 цагт төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэй эхлэж, аймгийн Засаг дарга М.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар хуралджээ.
Тус хурлын 56,4 хувийн саналаар Засаг дарга М.Батжаргалыг улс төрийн хариуцлага алдсан хэмээх шалтгаанаар огцруулах шийдвэр гаргасан бөгөөд энэхүү хурлын шийдвэрээ Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
Засаг дарга М.Батжаргалыг Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт хоёр, Гэсэр ламын гэсэн шүтээн бүхий суманд тодорхой га талбайг хувийн компанид хууль зөрчин олгосонтой холбоотойгоор АТГ-т шалгаж байсан юм.
М.Батжаргалын хувьд АН-ын гишүүн хэдий ч С.Эрдэнийн шийдвэрээр хэд хэдэн удаа намаасаа хөөгдөж байсан билээ. Мөн тэрбээр Засаг дарга болохоос өмнө Үндэсний бөхийн спортод хүч сорьж байсан бөгөөд 2003 онд Цэргийн арслан, 2006 онд Улсын харцага цол хүртэж байжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Бөхийн эрдэмд хамаг цагаа зарсан хүнд өөр эрдэм байхгүй шүү дээ. зөв шийдвэр бнаа.
Buur sho tsaraitai a l bn daa
hun mundsan iim hulduu huniig gargadag ayul mangar hur hun gargaad hen hojov uls ornii ajil d daraa bolj thag aldah ymar shaardlaga bna dandaa aldaaga davtah ii
Арслөн байхдаө сайн л хүү байсийн цлс төрлүү ороод бохирдоо биздээ хөөрхий
Бөх Засаг дарга нар юу ч хийхгүй, түргэн зайлуулах нь дээр , Өөр хэд хэдэн аймагт юу ч хийхгүй л цаг нөхцөөж байна, бас женкогийн чиглэл заавраар хор их найруулах санаатай бас
Фортун Батбаярын суганы үс. Яаж хулгай хийхийг зааж өгөө биз супер хулгайчийг шалгаж хорих хэрэгтэй
Бөх яаж хийж чадах вэ дээ