Өргөн хэрэглээний АИ-92 бензиний хувьд ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хэлцлийн дагуу он дуустал нэг тонн нь 830 ам.доллараар авах хэлцлийн хүрээнд өнөөдрийн 2390 гэсэн үнэ өөрчлөгдөхгүй, тогтвортой байна гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал наймдугаар сарын 22-ны өдөр мэдээлж байсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд нийслэлийн зарим шатахуун түгээх станц АИ-92 бензинээр үйлчлэхгүй байгаа нь үнэ нэмж, шатахууны хомсдолд орох вий гэсэн болгоомжлолыг иргэдийн дунд үүсгээд байна.
Тэгвэл үүнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах хариултыг хэвлэлийнхэнд өглөө.
Тэрээр "Шатахууны хомсдол үүсэх нөхцөл байдал одоогоор бүрдээгүй гэж ойлгож болно.
Яагаад гэвэл хоёр долоо хоногийн өмнө Роснефьтийн захирал Монголд айлчилсан. Үүнтэй холбогдуулж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, мөн Ерөнхий сайдад бараалхах үйл ажиллагаанууд явагдсан. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Владивостокын Эдийн засгийн чуулганд оролцсон. Тэр үеэр Оросын талаас АИ-92 бензин, дизелийг тогтвортой нийлүүлэх, үнийг тогтвортой байлгах бодлогыг баримтлах талаар Монгол Улсын Ерөнхий сайдтай яриа, хэлцэл хийсэн.
Сүүлийн үед өрнөж байгаа геополитикийн нөхцөл байдалд манай Монголын талаас болгоомжгүй, бодлогогүй оролцсон зүйлүүдээс үүдэлтэйгээр, манайх шатахуун, цахилгааны хувьд импортоос хамааралтай байгаа энэ нөхцөл байдалд хүндрэл, бэрхшээл ирж болзошгүй тал байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ өнөөдөр Орос болон нийлүүлэгч талаас ямар нэгэн байдлаар энэ чиглэлээр мэдэгдсэн зүйл байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй" гэв.
Сэтгэгдэл ( 6 )
suherdene geel neg shorngin reket odod hubisgalin janjin suhbatar nerig zeldel bajan bolho bolidoh.
chmad odoo suherden komunism dusla chmad suhbataar ner hereguis hde. tim shuu bi bas goi tuigel suhbaatar janjin huug hutgaljila shuu.
suherden gel asrahin baihgui yu. tegl neeh suhbaatar geel obogtoi huuramch amitan shuu.
suherdene gel bas neg huni ner zeeldel suhbaatar janjin huhed hamatan bishe. tegel tim baijil neeh galsan agsan tabial.orilod zoodhnee.
suherdeene geel bas suhbatar janjin huura,ch huuhed asarahin olbin baijil neeh galsan agsan tabail.orilod.a
Хэлдэг , хэлдэггүй үг гэж байдаг.Ялангуяа ХӨРШТЭЙГЭЭ таардаггүй хүнийг манай нутагт хүний мөс муутай , хүний муу хайсан , мөс шиг хүйтэн хөндий хүн гэдэг . Хэлдэг ярьдаг үгээ бодож ярих хэрэгтэй.Монголчууд дааганаас унаж үхдэггүй дарвагараасаа болж үхдэг гэдэг.Тэнд болж байгаа.гайг өөртөө дуудах хэрэггүй .2 хөрш даваад их тусламж ороод ирнэ гэж хэзээч байхгүйг ойлгох хэрэгтэй