Увс аймаг .
Красноярск мужийн Шушенск районтай хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд зориулж "Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь олон улсын аялал жуулчлалын форум" болсон бөгөөд Красноярскийн хязгаарын Засгийн газар, хөрш зэргэлдээ бүс нутгуудийн аялал жуулчлалын төлөөллүүд, ОХУ-ын Красноярск, Хакасс, Тува улсын төрийн болон Туроператур компаниуд оролцож, аялал жуулчлалын өнөөгийн байдал, тулгарсан бэрхшээл, цаашид яаж хамтран ажиллах тухай саналаа солилцжээ.
Форумын дараа Шушенск районы театрт Увс аймгийн Ойрад театрын уран бүтээлчдийн “Ойрадын өв соёл” тоглолт зохион байгуулагдаж нутгийн ард иргэд болон аялал жуулчлалын форумын зочид төлөөлөгчдөд уран бүтээлээ толилууллаа. Энэ үеэр Монгол Оросын найрамдал фото зураг, Монголын нууц товчоо монгол бийрийн бичиг, Үндэсний сур, Үндэсний бөхийн өмсгөл зэргээр үзэсгэлэн гаргаж ойрад түмний баялаг өв, түүх соёлоо сурталчиллаа. Мөн сургууль, цэцэрлэг, техникийн урлан бүтээх төв, номын сан-мэдээллийн төв, өвөл, зуны спортын заал танхим, хөдөө аж ахуйн салбарын фермийн үйл ажиллагаатай тус бүр танилцаж туршлага судлан ажиллажээ.
Түүнчлэн цаашид аялал жуулчлалын хамтарсан маршрут гаргах, танилцах аяллыг зохион байгуулах, харилцан жуулчин солилцох, аялахын зэрэгцээ үйлдвэрлэл, бизнес, хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, шинжлэх ухаан, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, туршлага судлах багш, сурагч солилцох зэрэг орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг өөрийн зах зээлд нийлүүлэх, сурталчлах, худалдаалах, жуулчдад зориулсан адал явдалт, сонирхолтой биет аяллыг хөгжүүлэх, жуулчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан аяллыг хэрхэн зохион байгуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэх, тур оператор компаниудад зориулсан инфотур арга хэмжээг зохион байгуулах, хөтөч орчуулагчдыг сургаж чадавхжуулах зэргээр хамтран ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )