Д.Ганбат "бидон"-тойгоо л үлдлээ

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

-Эцэстээ тэр нам ч үгүй, бүлэг ч үгүй, "бүлгийн дарга" гэх албан тушаал ч үгүй үлдлээ-

Хуульд өөрчлөлт оруулж байж УИХ-ын гишүүн Д.Ганбатыг "бүлгийн дарга"-ын суудлаас нь буулгасан. Түүний оронд О.Цогтгэрэл гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон ч Д.Ганбат гишүүн дээрх шийдвэрийг өнөөг хэр нь эс хүлээн зөвшөөрч, төө илүү эрх мэдлээсээ тас зуурсан хэвээр байна. 

Арга мухардаж, хана мөргөсөн мань эр ямар сайндаа л өчигдөр /2022.10.03/ УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганыг нээх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын ширээ рүү гишүүнийхээ үнэмлэх болох өөрийг ирцийн картыг шидэж, эсэргүүцлээ илэрхийлэн "танхайрав".

Энэ үйл явцыг УИХ-ын гишүүн Д.Ганбатын аргаа барсан үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй юм. Гэхдээ УИХ-ын гишүүн Д.Ганбат дээрх үйлдэлдээ "Ард түмний хувьд өдөр бүр хар нулимс урсаж, харин эрх баригчдын хувьд өдөр бүр цагаан сар болж байна. Ээлжит бус чуулганаар эрх баригчид өөрийн хэдэн хүүхэлдэй нараа, ялангуяа манай намын нөхдүүдийг худалдаж аваад энэ нөхцөл байдлыг бий болгосон. УИХ нь УИХ биш болчихлоо. Засгийн газар нь 30, 40 сайдтай болчихлоо. Гэтэл ард түмний амьдрал ямар байна. Өргөсөн тангарагтаа үнэнч бус их хурал байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ынхан ЖАН-гийнхан нийлж, Монгол Улсын эдийн засгийг унагалаа. АН-ынхан сөрөг хүчний эсрэг ч дуугарч чадахгүй байна. Тиймээс би үүний эсрэг ажиллаж эхэлнэ" гэх тайлбарыг өгсөн. 

Түүнчлэн "Авлига, албан тушаалын наймаа эндээс эхэлж байна. УИХ-ын гишүүд хоорондоо наймаалцаж байна. АН, МАН гэж хэлэх хэрэг алга. АН хийх ёстой зүйлээ хийхгүй байна. Цаана нь олон жил хуулийг гартаа барьсан Увсын бүлэг байна. Юу дуртайгаа хийж байна. Тиймээс би эсэргүүцлээ илэрхийлж, чуулганы нээлтэд гишүүнийхээ картыг УИХ-ын даргад аваачиж өглөө. УИХ бол УИХ биш болсон байна шүү. Хууль дээдлэхээ ч байлаа" хэмээн ярьсан юм.

Үндсэндээ УИХ-ын гишүүн Д.Ганбатад өнөө цагт "Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно" гэх үг яв цав тохирч байна. Тэр өнөөдөр эцэстээ нам ч үгүй, бүлэг ч үгүй, "бүлгийн дарга" гэх албан тушаал ч үгүй үлдлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн гэх улс төрийн албан тушаалаас гадна "бидон" гэх улс төрийн хочтойгоо л хоцорч байна. Харин нөгөө талд түүнийг журмын нөхөд нь хоёр туулай хөөсөн, эсвэл С.Эрдэнэ гэх нөхрийн "утсан хүүхэлдэй" болж эрх баригч нам "үйлчилсэн" гэж үзэж байгаа юм.   

Ерөөсөө л намынх нь хагарал, хоёр хуваагдал туйлдаа хүрч парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа бүлэг нь хүртэл хоёр хуваагдаж, АН-аас сонгогдсон гишүүдийн дийлэнх нь Д.Ганбатын эсрэг зогсож байгаа нь түүнийг тамгаа аваад зугтахад, УИХ-ын даргын ширээ рүү ирцийн картаа шидэхэд хүргэсэн гэхэд болно.

Эсрэгээрээ О.Цогтгэрэл даргатай АН-ын хувьд Д.Ганбат гишүүнийг тамгаа авч зугтсан ч тэрийг нь хүчингүй болгож, шинээр хийх эрх зүйн орчин бий гэдгийг тодотгоно билээ.  

Уг нь, мань эр өнгөрсөн онд О.Цогтгэрэл даргатай АН-ын зохион байгуулсан "Эвлэрлийн их хурал"-д оролцсон. Тэрхүү хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа ч мэдэгдэж байлаа. Харин дээрх хурал болон хурлаас гарсан шийдвэрийг С.Эрдэнэ даргатай АН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. О.Цогтгэрэл даргатай АН-аас гаргасан шийдвэр, үйл ажиллагааг дэмжиж явсан УИХ-ын гишүүн Д.Ганбат удаа ч үгүй С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралд оролцож, Тэргүүн дэд даргаар хүртэл томилогдсон байдаг. 

Хэрэв уншигчид санаж байгаа бол мань эр өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар хүртэл хоёр талд гүйж, "хоёр туулай" хөөж байлаа. Энэ мэтээр хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийн жишгээр УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр нам ч үгүй, бүлэг ч үгүй, "бүлгийн дарга" гэх албан тушаал ч үгүй "бидон" гэх улс төрийн хочтойгоо л хоцорч байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алуурчин элбэгдорж А(194.230.144.169) 2022 оны 10 сарын 05

Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch bidon, bitaan.\nAluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch usan gahai

1  |  0
Хм(59.153.115.43) 2022 оны 10 сарын 05

Энэ нөхөрийн хэлж ярьж үйлдэж байгаа үйлдэл нь яав ч эрүүл бишээр эсвэл усан тэнэг эсвэл хөөрхий мэдлэг боловсрол нь хүрэхгүй байгаа байх.

1  |  0
магсар(124.158.68.182) 2022 оны 10 сарын 07

Ганбатаа чамайг доромжлох гээд янз бүрээр үзэж байна чи бууж өгч болохгүй салаавч өгЧи бол эрийн өөдөс Эмээлтэй морины БҮҮрэг,Эрээн могойны шүд Эхнэртэй ламын сүнсХуцнаал байх шүү

0  |  3
зайлж үзээ(66.181.160.41) 2022 оны 10 сарын 05

хацрыг нь чимхвэл хөөрхөн бандь вэ

1  |  0
bidon(202.126.88.190) 2022 оны 10 сарын 05

Tsoorhoi yorooltoi bidon. MAN

1  |  0
Зочин(66.181.166.91) 2022 оны 10 сарын 04

Харин ч зөв.

0  |  0
Зочин(66.181.166.91) 2022 оны 10 сарын 04

Үнэний төлөө бидонтойгоо үлдсэн ч яадаг юм.

0  |  1
zochin(106.154.129.77) 2022 оны 10 сарын 04

anhaansa buduleg bolovsrol gui yum bugdiig buduuleg hucheer hiij bolohgui uvchtei bol hurdan ajilaa uguj shar hadand ochij emchluulj uz uls iin ajil d ardtumen amdrald bitgii gai bolj uz

0  |  0
Top