С.Бямбацогт: Цоргоо олон болгоход бодлогоо чиглүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

Зам тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2022.10.04/ "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллалаа. 

Энэхүү уулзалтын үр дүнгийн талаар тэрбээр "Өнөөдөр тээвэр зуучийнхан, төмөр замын компанийнхан, экспортын ачаа илгээгч, импортын ачаа хүлээн авагчидтай нээлттэй уулзлаа. Аж ахуйн нэгж, үйлдвэр, уурхай болгоны ард ажлын байр, хүний цалин хөлс, айл өрхийн амьдрал байгааг ойлгож байна.

Бодлогын хувьд анхаарч шийдэх хэд хэдэн асуудал байна.

Нэгдүгээрт, Улс орны эрх ашиг, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, бий болгосон ажлын байр, төсөвт төлж буй татвараар нь төмөр замын ачааг эрэмбэлж, вагон хуваарилалт хийх.

Хоёрдугаарт, Экспортын цоргоо олон болгох, томруулах. Үүний тулд Ханги-Мандалын төмөр замын холболтын цэг, төмөр замын терминалын асуудлыг шийдэж төмөр замын 2 дахь гарцтай болох.

Гуравдугаарт, Замын-Үүдээр нэвтрэх вагоны цуваа 8-10 байсныг 14 болгоод буй өнөөгийн түвшнээ хадгалах, цаашдаа 16-18 болгох асуудлыг Хятадын талтай ярилцаж, аль болох богино хугацаанд шийдвэрлэх.

Дөрөвдүгээрт, Сайншанд-Зүүнбаянгийн төмөр замыг хүчитгэх, шинэчлэх ажлыг яаралтай ажил хэрэг болгох.

Тавдугаарт, Төмөр замын тарифыг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулж, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхдээ хүнс, шатахуун, ургац, цемент, эм эмнэлгийн хэрэгсэл гээд нийгмийн зориулалттай, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх ачаа барааны тарифыг НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ байх бодлого баримталж ажиллана.

Хамгийн гол нь ойрын хугацаанд Төмөр замын ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг шударга, нээлттэй, ил тод, боловсронгуй болгох талаар бүх талын эрх ашгийн тэнцвэрийг хангасан нэгдсэн зөв шийдэлд хүрэхэд бүгдээрээ анхаарах нь зөв гэдэг дээр тогтлоо.

Ирүүлсэн санал бүрийг нээлттэй хүлээн авч, асуултын хариу, шийдлийг олно" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(172.58.17.33) 2022 оны 10 сарын 04

Дөнгөж сая барьж дуусгасан Сайншанд-Зүүнбаянгийн төмөр замыг хүчитгэх, шинэчлэх ажлыг яаралтай хий гэнээ. Хулхидаж луйвар хийж төсвийн мөнгийг идэж чанаргүй ажил хийсэн ажээ

0  |  0
Z(202.9.46.7) 2022 оны 10 сарын 04

С.Бямбацогт: Хурд хэтрүүлсэн вагоны жолооч 1.37 хувийн, туслах жолооч 0.93 хувийн согтолттой байсан. Цаашид ар, өврийн хаалгаар вагон хурдлуулдаг вагоны жолоочдын асуудлыг таслан зогсооно.

0  |  0
Top