Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.10/ 16:00 цагт Төрийн ордонд эхэллээ. Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт Герман улсад айлчилж байгаа учраас өнөөдөр Засгийн газрын хуралдааныг товложээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны аравдугаар сарын 12- 15-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top