2022 оны 05-р сарын 12-ны өдөр эхэлсэн МХБХ-ны 14 хүртэлх насны “Хөвгүүдийн Лиг”-ийн тэмцээн өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд нийт 8 клубийн 160 орчим тамирчид оролцож өргөн цар хүрээтэй урт хугацааг хамарсан юм.
Хаалтын ажиллагаанд МХБХ-ны Элит академи, 20 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч И.Отгонбаяр болон Тэмцээн Зохион Байгуулах Хэлтсийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлоо.
Энэхүү тэмцээнд бусдаасаа манлайлж, авьяас ур чадвараараа шилдэг нь байсан шилдгүүдээ тодруулахад шилдэг хаалгачаар Дэрэн клубийн Б.Бат-Үйлс, хамгаалагчаар О.Мөнхцэнгүүн, хагас хамгаалагчаар Б.Саруултөгс, довтлогчоор ДМЮ клубийн Г.Чилүгэн нар тус тус тодорсон юм.
Тус 14 хүртэлх насны лигийн тэмцээнд нийт 14 тоглолтын дараах байдлаар хүрэл медалийг 31 оноотойгоор Сасаки Мизухо дасгалжуулагчтай “Би Си Эйч Лионс” клуб, мөнгөн медалийг 34 оноотойгоор А.Төвшинөгс дасгалжуулагчтай “ДМЮ” клубүүд хүртсэн бол 42 оноотойгоор Б.Орхон дасгалжуулагчтай “Дэрэн” клуб аваргын алтан медаль, цомын эзэд боллоо.
Мөн тус тэмцээн МХБХ-ны шинэхэн талбайн анхны хаалтын ажиллагаа болсон нь онцлог байлаа. Тус тэмцээнд амжилттай оролцсон клубүүд болон тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.
Сэтгэгдэл ( 0 )