Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчлал хийхээр мордлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.10.12/ Холбооны Бүгд Найрамдах Герман улсыг зорилоо. Тэрбээр Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны аравдугаар сарын 12-16-нд тус улсад албан ёсны айлчлал хийх юм.

Айлчлалын хүрээнд ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн  ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-тэй танилцаж, “Дойче Велле” мэдээллийн агентлагт ярилцлага өгнө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
angela(202.21.124.132) 2022 оны 10 сарын 12

уул уурхайн ид халуурлыш үед анжела маркеллд нүүр өгөөгүй гал тэрэг хөдөлсөн гээд явуулсан хүмүүс , япон гергманы авлига гаж мэдэхггүй газрын хөрөнгө оруулалт сайн татаарай

0  |  0
Top