Х.Бат-Ялалт: Иргэд нь хуулиа мэддэг соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт өнөөдөр /2022.10.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хууль дээдлэх зарчим алдагдаад байна. Үндсэн хуулиа мэддэг хүн алга. Бид Үндсэн хуулийн сургалтыг гурван жил хийж байна. Ингэхэд би хуульч биш юм чинь Үндсэн хууль мэдэж яах юм гэдэг агуулгаар иргэд хандаж байна. Хуулийг иргэд нь мэддэг, түүнийгээ хэрэглэдэг байх хэрэгтэй байна. Ийм соёлыг нэвтрүүлмээр байна. Өнөөдөр тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүй. Тэгвэл Үндсэн хуульд олон тогтолцоо байдаг. Бүх салбарын тогтолцоо зөв, уялдаатай хөгжиж байж Монгол Улс хөгжинө. Өнөөдөр Монгол Улсыг ямар байхыг ард түмэн шийддэг. Ийм нийгэмд амьдраад байна, бүгдээрээ. Тиймээс Үндсэн хуулийг бүх нийтээрээ мэдэх хэрэгтэй. Төрийн албан хаагчдид Үндсэн хуулиа бараг мэддэггүй" гэв. 

Түүнчлэн хуульч Х.Бат-Ялалт ирэх арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн дугуйлан төслийн нээлтийн үйл ажиллагаа болно гэдгийг тодотголоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Omon(197.211.63.62) 2022 оны 10 сарын 13

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Top