Япон болон Монгол улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд "ЯПОН - МОНГОЛ 50 ЖИЛ" Хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтыг амжилттай МХБХ-ны талбайд зохион байгууллаа.
Тус нөхөрсөг тоглолтыг нээлтэд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Кобаяши Хироюки болон АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар оролцож үг хэллээ.
Энэ үеэр 2015 оноос хойш "Үндэсний Дээд Лиг"-т тоглож буй "Би Си Эйч Лионс" клубийн тоглогч Мизухо Сасакид МХБХ-ны "Гавьяаны Одон" медалиар шагналаа.
Нөхөрсөг тоглолтуудад Монголын 20 хүртэлх насны охидын шигшээ баг, Япон улсын элчин сайдын яам, Мобиком корпораци болон МХБХ-ны багуудын хооронд явагдсан юм.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2015 оноос хойш Японы Хөлбөмбөгийн Холбоотой хамтын ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний шигшээ баг болон Охид, Эмэгтэйчүүдийн шигшээ багуудын дасгалжуулагчаар Япон мэргэжилтэн ажиллаж байгаа билээ.
Хамтран ажилласан:
Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам
mobicom VOO MonPay MNB Спорт суваг
ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Сэтгэгдэл ( 0 )