Голомт банк өргөн хүрээтэй, хүртээмжтэй банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд салбар, тооцооны төвөөс гадна дижитал банк болон өөртөө үйлчлэх банкны үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд Голомт банкны шинэчлэгдсэн ATM төхөөрөмжөөс КИОСК-ийн үйлчилгээ авах боломжийг шинээр нэвтрүүллээ.
Ингэснээр харилцагчид Голомт банкны зарим үйлчилгээг заавал салбараар үйлчлүүлэхгүйгээр, орон нутаг болон Улаанбаатарт байрлах 160 шинэчлэгдсэн ATM төхөөрөмжийг ашиглан өөрт ойроос авах нөхцөл бүрдэж байна.
Шинээр нэвтэрсэн үйлчилгээнүүд:
Дансны үйлчилгээ
Хадгаламжийн үйлчилгээ
Харилцах дансны үйлчилгээ
Гүйлгээ
Бусад үйлчилгээ
Үүнээс гадна энэ ондоо багтаан карт, зээл болон цахим бүртгэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг нэмж оруулахаар төлөвлөөд байна. Голомт банкны шинэчлэгдсэн ATM нь 24/7 цагаар нээлттэй ажиллах тул харилцагч та тус төхөөрөмжийг ашиглан банкны үйлчилгээг тав тухтай аваарай.
Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлана уу.