Б.Жавхлан: “Монросцветмет”-ийн 49%-ийн хувьцааны өрийг барагдууллаа

2022 оны 10 сарын 20

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2022.10.19/ “Монросцветмет” ХХК-ийн энгийн 49 хувийг төрийн өмчид буцаан авах ажлын явцын талаар дараах мэдээллийг өглөө.


Тэрээр “2017 онд УИХ-ын 23 дугаар тогтоол гарч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК “Монросцветмет” ХХК-ийн энгийн 49 хувийн хувьцааг худалдан авсантай холбоотой үүнийг буцаан хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулж, 100 хувь улсын өмч болгох үүргийг Засгийн газарт өгсөн байдаг.

Ингээд Засгийн газар ажлын хэсэг байгуулаад ажилласан. Энэ хугацаанд нэр бүхий иргэдээ УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн байдаг. Ингээд Цэц УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй байна. Гэхдээ 49 хувийн төлбөрийг нь төлөх хэрэгтэй гэдэг дүгнэлт, заалт гаргасан.

Үүнээс хойш Засгийн газар бүрэн үүрэг авч, Сангийн сайд ажлын хэсгийг ахалж ажилласан. Эхний ажлын хэсгийг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж, хэлцэл хийх дөрвөн удаагийн оролдлого хийсэн боловч хэлцэл хийх үр дүнд хүрээгүй. Мөн нөгөө талаас маргаан үүсэж, захиргааны болон иргэний шүүхээр тус бүр дээд шатны шүүх хүртэл маргаж явсан байдаг. Харамсалтай нь шат бүрд нь хэлцэл хийгээгүй гэдэг үндэслэлээр Засгийн газар явагдаж байсан. Ингээд хэлцэл хийх ямар ч боломж бүрдээгүй явсаар манай Засгийн газар 2021 оны хоёрдугаар сард байгуулагдаж, залгаад шинээр ажиллаж эхэлсэн Сангийн сайд миний бие ажлын хэсгийг ахалсан.

Бид 12 дугаар сар хүртэл архив дээр идэвхтэй сууж, баримт материалыг судалсан. Холбогдох этгээдүүд, хамааралтай байдал, холбогдох материалуудыг олж тогтоосон. Ингээд нөгөө талд хэлцэл хийх саналыг бэлтгэлээ хангасны үндсэн дээр өнгөрсөн оны 12 дугаар сард манай ажлын хэсэг анх тавьсан. Түүнээс хойш хоёр тал хэд хэдэн удаа уулзалт хийж, хэлцлүүдийг үргэлжлүүлсэн.

Хоёр талаасаа хоёр удаагийн хэлцлийг амжилттай хийж, нийтдээ 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээнүүд хийгдсэн. Эхний ээлжид 165.5 тэрбум төгрөг, дараа нь 480.7 тэрбум төгрөгний харилцан суутгалыг УИХ-ын тогтоол, Засгийн газрын чиг үүргийн дагуу Ажлын хэсэг хэлцлийг амжилттай хийж, эргээд Засгийн газартаа танилцуулж, харилцан суутгах гүйлгээнүүдийг хийгдсэн. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр Засгийн газар 49 хувийн өр төлбөрийг барагдууллаа гэсэн үг.

Засгийн газар одоогоор 100 хувь өмчлөөд байгаа Эрдэнэт үйлдвэр Монросцветметийн энгийн 49 хувийн хувьцаагаа тэр хэмжээгээр баталгаажуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр” маань 100 хувь Монголын ард түмнийх болж, иргэн бүр энэ үйлдвэрийн эзэн суух боломж бүрдэж байна гэсэн үг.

Хэлцэл дуусаагүй, цааш үргэлжилж байгаа.

Ер нь хэлцэл амаргүй байдалд үргэлжилсэн. Энэ хугацаанд Хөгжлийн банк дээр “Кью Эс Си” компанийн зээлийн өрийн үлдэгдэл 196 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөөр “Кью Эс Си” талаас хэлцлийн үеэр давхар хэлцэл хийж, шаардлага тавьж, зээлийг барагдуулсан.

Мөн энэ хугацаанд олж тогтоосон хамааралтай этгээдүүдийг баталсан баримтууд дээр үндэслээд Худалдаа хөгжлийн банкнаас харилцан суутгах асуудлуудаа хүлээн зөвшөөрч, бичгээр зөвшилцлийг баталгаажуулж ирүүлсэн байдаг. Эдгээр хэлцлийг хийхэд хүчний байгууллагууд, тэр дундаа АТГ-ын хамт олон нягт хамтарч, түргэн шуурхай шийдвэр гаргахад хамтарч сайн ажилласан” гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ззз(192.82.82.161) 2022 оны 10 сарын 24

Яахав бас зөв л байхаа, гэхдээ нэг л сонин байнаа. Тэр хүмүүст ашигтайгаар шийдсэн байх магадлалтай

0  |  0
MONGOLIA NEWS(82.180.145.137) 2022 оны 10 сарын 20

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
Ха(139.5.216.55) 2022 оны 10 сарын 20

Монголын төр кю эс сид 600 гаруй тэрбум төг төлжээдээ одоо хэдийг төлж байж 49 монголын зг т очих бол

0  |  0
зочин(59.153.115.129) 2022 оны 10 сарын 20

эрдэнэбилэг хамсаатангуудтайгаа нийлээд төрийн хэдэн төгрөгийг идчихсэн л байж дээ хөөрхий

0  |  0
Top