Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хэрлэн гол”-ыг хамгаалах ажил эхэлсэн. “Хэрлэн гол”-ыг хамгаалах цогц ажлыг хийж хэрэгжүүлэх “Хэрлэн голыг хамгаалах ажлын хэсэг”-ийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж ахалж, ЕТГ-ын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул, Хэнтий, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймаг, Багануур дүүргийн засаг дарга нар болон холбогдох төрийн байгууллагуудын дарга, удирдлагуудыг оролцуулан байгуулжээ.
АНХДУГААР ХУРЛААР ДАРААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА
- Хэрлэн гол дамжин урсдаг аймаг, дүүрэг тус бүр Хэрлэн голыг хамгаалах ажлын хэсгүүдийг байгуулж, төлөвлөгөө гарган ажиллах,
- Хэрлэн гол болон түүний эх цутгал голуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх,
- Хэрлэн гол дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийж, стандарт мөрдүүлэх,
- Хэрлэн голд усны нөөц, горим, чанарын судалгааг цогцоор нь хийх,
- Хэрлэн голын бургасыг нөхөн сэргээх, мод тарих ажлыг хийж хэрэгжүүлэх,
- Хэрлэн голын онцгой хамгаалалтын бүсийн тэмдэг, тэмдэглэгээг нэмэгдүүлэх,
- 2023 онд Хэрлэн голыг “ХОГГҮЙ ХЭРЛЭН ГОЛ” болгох олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, голын эрэг дагуух хур хогийн цэгүүдийг цэгцлэх,
- Хэрлэн гол дагуух нүхэн жорлонг буулгаж, цэгцлэх ажлыг зохион байгуулах,
- Хэрлэн голын эрэг орчимд эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хэрлэн голыг хамгаалах ажлыг цогц байдлаар хийж хэрэгжүүлэн гол, мөрөнг хамгаалах жишиг ажил болгохоор ажиллаж эхэллээ.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Хамгаалах нь зөв, гэхдээ томоохон төслүүдээ явуулж л үзээрэй, Хэрлэн говь гэх мэт.
Хэрлэн-говь төсөл хэрэгжих үү?