ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар утсаар ярьж, олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг хэлэлцжээ.
“The Washington Post” сонинд мэдээлснээр, хоёр тал ярианы дэлгэрэнгүйг нууцалж байна. Пентагоны мэдээлснээр, Остин талуудын харилцаа холбоог таслахгүй байх нь чухал хэмээн мэдэгдсэн бол ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, талууд олон улсын аюулгүй байдал, тэр дундаа Украины нөхцөл байдлыг хөндсөн байна.
Сергей Шойгу, Ллойд Остин нар тавдугаар сарын 13-нд хамгийн сүүлд утсаар ярьж байжээ. Тухайн үед талууд Украины нөхцөл байдлыг хэлэлцэж байсан байна.
Сэтгэгдэл ( 0 )