Импортыг орлох 34 төсөлд 6,1 тэрбум төгрөгийн зээл олгоно

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 22

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2022 онд хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Төслийн сонгон шалгаруулалт дөрвөн үе шаттай явагдаж, хүсэлт ирүүлсэн 867 төслөөс 51 төслийг санхүүжүүлэхээр боллоо. 

Ингэхдээ гурван шатны нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан 34 төслийг 6,1 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд санхүүжүүлэхээр болсон юм.

Харин үлдсэн 17 төслийг дараагийн ээлжинд буюу зөвшөөрөгдсөн зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэх аж. 

Төслийн сонгон шалгаруулалтын дүнг ЭНД дарж харах боломжтой. 


Дахин сануулахад, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/168 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2022 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны хооронд 30 хоногийн турш орон даяар Төсөл хүлээн авах цахим системээр хүлээн авсан.

Төсөл хүлээн авах хугацаанд нийт 867 төслийн 105.4 тэрбум төгрөгийн хүсэлтийг ирүүлснээс цахим системд 571 аж ахуйн нэгж 82.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 226 төслийн хүсэлт хүлээн авснаас төсөл сонгон шалгаруулалтын эцсийн шат буюу Хорооны хуралд 8,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 51 төсөл шалгарч үлдээд байсан юм.

ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШУУД ДАМЖУУЛАЛТ!

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.187.32) 2022 оны 10 сарын 23

urt bas adilahn amerik biza gargan gej g time suljeeni herget 2004 ond shoornd orosn 50 surgulin harjat sandag zagdaa anhaa bolono bas nogo amerik biza luiabr hiegl ih olon humus luiabrla.

0  |  0
zochin(66.181.187.32) 2022 оны 10 сарын 23

50 surguulin shorongin orgdol sandag burne badra abdrah boldo batuka niled amerikt biza gargan gej ih hemjeni dolor luibardaala.

0  |  0
zochin(66.181.187.32) 2022 оны 10 сарын 23

saihan shorngos agrsan esbel orgoson sandag badraa 2 ih luiabr hilee amerik biza agrgaj ogno gej mongo ih hemjeni dolor luibardal.ene sandag badra boldo 50 surgulin humus baila.

0  |  0
zochin(66.181.187.32) 2022 оны 10 сарын 23

sandag geel 50surgulin shorngin boo boliodh oo uslere rekeet hihe.

0  |  0
(103.212.119.172) 2022 оны 10 сарын 23

0  |  0
Top