ЖДҮХС-аас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа

2024 оны 01 сарын 16

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд  хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа. Зээл олгох салбар чиглэлийг жил бүр ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг.

Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”, 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан ‘’Хүнсний хангамж,аюулгүй байдлыг хангах талаар зарим арга хэмжээний тухай” “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөө”-тэй уялдуулсан болно.

Дээрх төлөвлөгөө болон бусад хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох нэн шаардлагатай байгаа салбар, чиглэлийн саналыг 21 аймгийн Засаг  дарга нараас хүлээн авч, ХХААХҮЯ болон ЖДҮГ-ын удирдлагуудын саналыг нэгтгэн ХХААХҮ-ийн Сайдад хүргүүлснээр дараах салбар, чиглэл  батлагдсан байна.

 
Үүнд:
 
Хүнсний үйлдвэр
 
-Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах
-Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах
-Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах
-Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
-Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл
-Цэвэр усны үйлдвэрлэл
-Хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэл
 
Газар тариалан
 
-Хүлэмжийн аж ахуй
-Хүнсний зоорь, агуулах
-Малын тэжээл, бордооны үйлдвэрлэл
-Агро ойн аж ахуй
-Төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэл
 
Мал аж ахуй
 
- Эрчимжсэн мал аж ахуй
- Мал үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээ
- Малын ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэл
 
Хөнгөн үйлдвэр
 
-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл
-Мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
-Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
-Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл
-Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
 
Үйлчилгээ
 
- Ахуйн үйлчилгээний төв/3-аас дээш засвар, үйлчилгээ/

Жижиг, дунд үйлдвэрийн газар 2024 оны хөнгөлөлттэй зээл олгох төслийн  материалыг 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 30 хоногийн  хугацаанд цахимаар хүлээн авахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.182) 2024 оны 07 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Top