ЖДҮ сангийн авлагын талаас илүү нь хэвийн бус ангилалд оржээ

Б.Сэцэн | Zindaa.mn
58 минутын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн хоёр төгрөг тутмын нэг төгрөгийг хэвийн бус төлж байгааг шинжээчийн дүгнэлтэд дурджээ. Зээлийн эргэн төлөлт саатсанаар сангийн эх үүсвэр авлага хэлбэрээр түгжигдэж, иргэн, ААН-дэд дахин санхүүжилт олгох боломж хязгаарлагдаж байгаа аж.

ЖДҮХС-2009 оноос хойш иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 267.2 тэрбум төгрөгийн зээлийг хүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгожээ. Тус сан 12-р сарын 31-ний өдрийн санхүүгийн тайланд дурдсанаар 195.5 тэрбум төгрөгийн авлага бүртгэгдсэний 51.4% нь хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалд шилжсэн байна.

Ташрамд дурдахад ЖДҮХС-ийн зээлийн эргэн төлөлтөд аудиты шалгалт оруулахад авлагын данстай холбоотой нийт 484.4 тэрбум төгрөгийн зөрчил сүүлийн 10 жилийн хугацаанд илэрсэн гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top