Шигшээ багийн ахлагч асан Н.Цэдэнбал "Катар-2022" ДАШТ-ийг зорино

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 26

2019 оны 06-сарын 06-нд Монгол болон Бруней улсуудын хооронд явагдсан 2022 оны ДАШТ-ий урьдчилсан анхны тоглолтод Монгол улсын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоол оруулснаар анхны гоолын эзэн болсон билээ.

2019 онд 10-р сард ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол айлчлах үеэрээ түүнд Катар-2022 ДАШТ-ийг үзэх эрх өгснийг өнөөдөр АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар түүнд ДАШТ-ний хагас шигшээ тоглолт үзэх болон "FIFA Legend" буюу алдартнуудын тоглолтод Ази тивээс төлөөлөн оролцох урилгыг гардууллаа.

Мөн энэ үеэр МХБХ-той хамтран ажиллаж буй SPS Телевиз, MҮОНРТ, MNС Телевиз, "Дэрэн Наран" компани нарын төлөөллүүдэд болон МХБХ-ны элч төлөөлөгч Г.Ганхүү нарт Катар-2022 ДАШТ-ийг үзэх тоглолтын тасалбарыг гардуулан өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Iderjawhaln(202.126.89.141) 2022 оны 12 сарын 03

Hezee mongol togloh we

0  |  0
Top