Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.26/ болж өндөрлөлөө. Хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонссон байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Тэрбээр "Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин 2023 ондоо багтаж 100 хувийн гүйцэтгэлтэй болгоно. Ерөнхий сайдын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг холбогдох сайд, дарга нарт өглөө" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )