Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.26/ болж өндөрлөлөө.
Хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Улам-Өрнөхийг чөлөөлжээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгсөн байна. Тиймээс түүний хүсэлтийг хүлээн авч, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.
Дараагийн даргыг томилох тухай асуудлыг оруулж ирэхийг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгосон талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
хар тамхичин бас сараа хатан авгайн хүү
НӨГӨӨ ОЛНЫ ХЭЛ АМНЫ БАЙ БОЛООД БАЙГАА САРАНГЭРЭЛИЙН ХҮҮ ЮУ? АРАЙ Л ДАВРУУ БАЙГАА ЮУ?