Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жилийн ой, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт ирэх долоо хоногт СТӨ-нд болно.
Баярын арга хэмжээнүүдийн хүрээнд Оросын алдарт хамтлагууд Улаанбаатарт ирэх юм. Тэдний нэг болох ОХУ-ын харьяа Бүгд найрамдах Адыгей улсын ардын бүжгийн эрдмийн “Нальмэс” чуулга Монголд анх удаагаа тоглохоор ирэх гэж байна.
Монголын талаас Монгол Улсын Соёлын Элч, МУСГЗ Х.Дамдинсүрэн куратороор нь ажиллах энэхүү тоглолт арваннэгдүгээр сарын 3-4-нд болно. “Нальмес” чуулга Монголын үзэгчдэд Бүгд найрамдах Адыгей улсын өвөрмөц бүжиг дэглэлтийг үзүүлж, үндэсний хөгжим, гайхамшигт хувцаслалт, уран бүтээлчдийн хамгийн өндөр ур чадварыг харуулах аж.
85 жилийн түүхт “Нальмес” чуулга нь Хойд Кавказ төдийгүй ОХУ-ын шилдэг мэргэжлийн бүжгийн хамтлагуудын нэг юм.
Адиге хэлнээс “Нальмес” гэдэг нь үнэт чулуу гэж орчуулагддаг.
Сэтгэгдэл ( 1 )
Яаж үзэх вэ? Билетийг нь зарах юм уу? \n