Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ хүрээнд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт ирэх долоо хоногт болно.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жилийн ойн баярт Красноярск мужаас 62 жилийн түүхт, алдарт М.С.Годенкогийн нэрэмжит Сибирийн бүжгийн Улсын эрдмийн чуулга ирэхээр болжээ.
ЗХУ-ын Ардын жүжигчин Михаил Годенко болон бусад чадварлаг бүжиг дэглээчдийн тайзнаа тавьсан 20-21 дүгээр зууны ардын бүжгээр Сибирийн соёл, амьдрал, байгалийн үзэсгэлэн, хатуу ширүүн уур амьсгалтай үзэсгэлэнт газар нутагт амьдарч буй орос хүмүүсийн сэтгэлийг өгүүлнэ.
“Годенкогийн” хэмээн алдаршсан шаргал үстэй үзэсгэлэнт охид, цовоо сэргэлэн хөвгүүдийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий үзүүлбэрүүдэд Монголын талаас Монгол Улсын Соёлын Элч, МУСГЗ Х.Дамдинсүрэн куратораар ажиллах аж.
Сэтгэгдэл ( 2 )
Opoc ulstaj diplomat harilcaa togtoogoogui yavz bgaa shuu Bnmau baihgui bolson Mon sovetskii sojuz ugui bolson jugaa temdeglez bgaa boldoo hoorhii dee
Өнгөрсөн хавар Москвад Кремлийн ордонд болсон тоглолтыг үзсэн, гайхамшигтай чуулга. Аль болох олон хүн үзээсэй.