ФОТО | Волейболын дээд лигийн тоглолтоос...

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Монголын волейболын холбооны "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ" тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн дээд лигт эрэгтэй найм, эмэгтэй есөн багийн тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээн гурван тойргийн турш бүтэн улирлын хугацаанд үргэлжилнэ. 

Эхний тойрог аравдугаар сарын 10-24-ны хооронд явагдаж, өндөрлөсөн. Энэ тойргийн эрэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн жилийн дээд лигийн аварга "Натур Мед Ноён", дэд аварга Хасу мегастарс клубүүд 15 оноогоор хүснэгтийг тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрлийг Р.Тамир дасгалжуулагчтай "Улаанбаатар" баг 21 оноогоор тэргүүлсэн юм. 

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ БАГУУД:

ЭМЭГТЭЙ:

  • Хобби эйс
  • Уурхайчин
  • Хилчин
  • Хашхан Өвөрхангай
  • Тэнүүн огоо
  • Энагурэ Тиррамед
  • Хөвсгөл шинэ үе
  • Хөвсгөл-Эрчим
  • Улаанбаатар

ЭРЭГТЭЙ:

  • Хилчин
  • Алтайн барс
  • Баянхонгор
  • Минжит булган
  • Натурмед
  • Тэнүүн огоо
  • Өмнөговь Шанх транс
  • Эрчим-БВТ

Дээд лигийн хоёрдугаар тойрог өчигдөр /2022.10.27/ эмэгтэйчүүдийн төрлөөр эхэлсэн.

Тэнүүн огоо-Энагурэ Тиррамед, Хашхан Өвөрхангай-Хөвсгөл шинэ үе, Хилчин-Хөвсгөл Эрчим, Уурхайчин-Улаанбаатар багууд өрсөлдлөө.  Тус багуудын тоглолтын зургийг хүргэж байна.

Өвөрхангай Хашхан - Хөвсгөл Шинэ үе

Хилчин - Хөвсгөл Эрчим

Уурхайчин - Улаанбаатар

 

НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН ДҮН:

 

ХОЁРДУГААР ТОЙРГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.109.96) 2022 оны 10 сарын 28

Haana bolj bga ve

0  |  0
Top