Эрэн сурвалжлагдаж байсан долоон иргэнийг өнгөрсөн шөнө баривчилжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 29
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн шөнө буюу 28-ны өдрийн 22:00-03:00 цагийн хооронд зохион байгуулсан эргүүлийн ажиллагааны үеэр тус байгууллагын "Эрэн сурвалжлах /АСАП/ сан"-д бүртгэлтэй буюу улс орон даяар эрэн сурвалжлагдаж байсан долоон иргэнийг баривчилжээ.
 
"Илрүүлэлт оргодол 2022" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан тус эргүүлийн үйл ажиллагааны хүрээнд тус иргэдийг олж тогтоосноос гадна хулгайлагдсан эд зүйлс, 29 тээврийн хэрэгслийг мөн олсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top