2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн хоёрдугаар буудлаас "Нисэх-МУБИС" чиглэлийн автобусанд суулган хичээлд нь явуулсан найман настай эрэгтэй хүүхэд алга болсон талаарх дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ.
Хүү найман настай бөгөөд хичээлдээ очоогүй учир эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Ийнхүү түүнийг оройн 18:00 цагийн үед олж, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нарт хандан "Бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх"-ийг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )