МХБХ-ны ерөнхийлөгч асан Р.Амаржаргал “Алтан титэм” хүртлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Монгол Улсын 21 дэх Ерөнхий Сайд, МХБХ-ны Ерөнхийлөгч асан Р.Амаржаргалд (1997-2011) АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар МХБХ-ны тэргүүн дээд "Алтан Титэм" шагналыг гардууллаа. Ерөнхийлөгч Р.Амаржаргал, түүний баг ажиллаж байх хугацаандаа Монголын Хөлбөмбөгийн Холбоо 1997 онд АХБХ-нд, 1998 онд ОУХБХ-нд гишүүнээр элссэн юм.

Тэдний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ. МХБХ-ны удирдлагын зүгээс Катар-2022 ДАШТ-ий нээлтийн арга хэмжээнд оролцох эрхийн бичгийг түүнд гардуулан өглөө. Тус арга хэмжээний дараагаар МХБХ-ны төв байр, шинэ эко талбай болон хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Р.Амаржаргал:

Бидний хийж бүтээсэн амжилтыг үнэлсэнд их баярлалаа. Энэ “Алтан Титэм” шагнал тухайн үед Хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж байсан бүх хүний шагнал юм шүү. Тэр үед бидний мөрөөдөж байсан зүйлс эдүгээ бодит ажил болсныг хараад баярлаж бахархаж байна.

Энэ цаг үеийн МХБХ-ны алсын хараа, бодлого, менежмент зөв зүгт байгааг өнөөдрийн амжилт ололт нотолж байна. Монголын Хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байна баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top